Tuesday, December 23, 2008

Дэлхийн толь бичиг ''Wikipedia''- д ''Ардчилал''-ыг ингэж тодорхойлсон байна

Ардчилал гэхээр таны хувьд юу гэж ойлгогддог вэ? Дэлхийн нэвтэрхий толь болох “Wikipedia”-д Ардчилалыг ингэж тодорхойлсон байна.Ардчилал гэдэг нь чєлєєт сонгуулиар дамжуулан тєрийн бvх эрх мэдэл нь ард тvмэний гарт байдаг тєрийн тогтолцоог хэлнэ гэжээ.







Ардчилалын vндсэн гол хоёр зарчим нь 1-рт нийгмийн бvх гишvvд бvгд тэгш эрх мэдэлтэй байна 2-рт нийгмийн бvх гишvvд бvгд ардчилалаар олгогдсон эрх чєлєє, vнэт зvйлсэд сэтгэл хангалуун байх гэсэн байна. Энэ нь юу гэсэн vг вэ гэхээр Ардчилалын алтан зарчим бол эрх мэдлийн тэгш хувиарлалт бєгєєд хэрвээ хэн нэгэн этгээд эрх мэдлийг хэт єєртєє тєвлєрvvлбэл энэ нь эргээд ардчилалд хортойгоор тусаж Монарх эсвэл Олигарх тєрийн тогтолцоо болж хувирах аюултай гэжээ. Ардчилалын vнэт зvйл бол сонгууль бєгєєд сонгууль нь шударга, тодорхой хугацааны vечлэлтэй,тогтсон журмын дагуу явагдах ёстой. Сонгуулиар олонх єєрийн эрх ашгийг илvvд vзэж цєєнхийн эрх ашгийг хєндєх сєрєг талтай байдаг гэжээ. Сонгуулийн 3 vндсэн зарчим бол улс тєрийн эрх чєлєє, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє, хэвлэлийн эрх чєлєє юм эдгээр эрх чєлєєг хvндэтгэн vзсэнээр иргэн єєрийн vзэл бодлоороо сонгууль єгєх боломжтой болно гэжээ. Ардчилал гэдгийг дараах цогц зvйлсээр тодорхойлсон байна.

1.Бvх хvн тэгш эрхтэй байх
2.Олон ургалч vзэл, бодол
3.Хууль бvх хvнд эрх, тэгш vйлчилдэг байх
4.Хvний эрх, эрх чєлєє
5.Иргэний эрх, эрх чєлєє
6.Тєрийн бус иргэний байгууллага
7.Сонгох ба сонгогдох эрх
8.Хувийн ємч
9.Шvvхийн хараат бус байдал
10.Парламент
Гэсэн дээрх vндсэн элементvvд цогцоороо нийлж байж Ардчилал гэсэн мєн чанарыг бий болгодог байна.

Ардчилалын дараах хэлбэрvvд байдаг байна.

1-рт Иргэний тєлєєлєлийн ардчилал
Аль нэг аймаг, мужийн ард иргэд єєрсдийн тєлєєний хvнийг мужийн захирагчаар єєрсдийгєє тєлvvлэн сонгох замаар хэрэгжvvлдэг ардчилал юм. Энэ vед Сонгууль явуулах бєгєєд сонгуулийг пропоциональ эсвэл тодорхой нэг бvлгийг тєлєєлєх хvнийг сонгох гэсэн 2 зарчимаар явуулна. Заримдаа хоёуланг нь хослуулан хэрэглэсэн ч болно. Гэхдээ аль ч тохиолдолд Иргэний тєлєєлєлийн ардчилалын vндсэн зарчим бол ард иргэд зєвхєн єєрсдийн хvсэл сонирхол, эрмэлзэлд нийцсэн vйл ажиллагаа явуулах хvнийг сонгох бєгєєд тvvнийг єєрсдийн хvсэл сонирхолд нийцсэн vйл ажиллагаа хэрхэн явуулах талаар єєрсдийн vзэл бодолыг чєлєєтэй илэрхийлэн хянах явдал юм гэжээ.

2-рт Парламентийн ардчилал
Парламентаар сонгогдсон тєлєєлєгч нар Засгийн газрыг томилох замаар хэрэгжvvлдэг ардчилал юм. Засгийн газрын гишvvд болох Сайд нарын vйл ажиллагаа, хэм хэмжээг Парламент нь хянаж явдаг хэлбэр юм.

3-рт Эрх чєлєєт ардчилал буюу Vндсэн хуулийн ардчилал
Энэ хэлбэрийн ардчилалын гол санаа нь Vндсэн хуулиар олгогдсон эрх, хэм хэмжээний дагуу сонгогдсон тєлєєлєгчид эрх мэдлээ хэрэгжvvлэх явдал юм. Vндсэн хуулинд голцуу хvний эрх , эрх чєлєєг тусгасан байдаг бєгєєд цєєнхийн эрх ашгийг олонх хєндєж болохгvй гэх мэт зvйлсийг тодорхойлон зааж єгсєнєєрєє эрх мэдлийг зєвхєн vндсэн хуулиар зєвшєєрєгдсєн тохиолдолд хэрэгжvvлэх явдал юм. Дээрх гурван хэлбэрийн ардчилалаас гадна социолист ардчилал, анархист ардчилал, шууд ардчилал гэх мэт хэлбэрvvд байдаг. Ардчилал анх Грекийн хот улсуудад vvсэн бєгєєд єєрийн тvvхэн замналын хvрээнд хамгийн орчин vеийн тєрийн тогтолцооны хэлбэр болон хєгжсєн байна. Єнєєдрийн байдлаар Дэлхий дээр 123 улс орон ямар нэг хэлбэрийн ардчилалын тогтолцоог тєрийн тогтолцоондоо авч хэрэгжvvллэж байна. Дэлхийн толь бичиг “Wikipedia”-д Ардчилал гэж юуг тодорхойлсоныг би товчхон уншигч та бvхэндээ орчуулан хvргэж єглєє. Энэ бvгдээс дvгнээд хэлэхэд Сонгууль шударга болох ёстой юм байна, УИХ гишvvд vндсэн хуульд зєвшєєрєгдсєн бас ард тvмний хvсэл сонирхолд нийцсэн vйл ажиллагаа явуулах ёстой юм байна, ард тvмэн хvсэл сонирхолдоо нийцсэн vйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар єєрсдийн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, хянах эрхтэй юм байна. Тэхээр ард тvмний эрх ашигт нийцэхгvй байгаа зvйлийг хэрэгжvvлэх нь Ардчилалын зарчимд нийцдэггvй юм байна.

No comments:

Post a Comment

 
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Free counter and web stats