Thursday, December 25, 2008

Монтенегрод ажлын байрнаасаа Facebook, Youtube руу орохыг хоригложээ

Хуучнаар Югослав буюу Монтенегро улсын Засгийн газраас ажлын байрандаа Facebook, Youtube зэрэг дэлхий даяар хэдэн сая хэрэглэгчидтэй вэбсайтууд руу орохыг хоригложээ.









Өнөөдрөөс эхлэн тус улсын төрийн албан хаагчид ажлын цагаар олон нийтийг холбосон эсвэл видео портал сайтууд болох Facebook, Youtube руу нэвтрэх гэвэл “Орохыг хориглов” гэсэн мессеж гарч ирэх гэнэ. 650 мянга гаруй хүн амтай Монтенегро улсын хувьд сүүлийн хэдэн жилийн хугацаанд интернэт хэрэглээ асар хурдацтай өсч буй орнуудын нэг юм. Тус улсын портал вэб Cafemontenegro.com-д мэдээлснээр Facebook-ийн байнгын хэрэглэгчдийн тоо 14 мянгаас давсан бөгөөд Youtube-ийн хувьд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа ажээ.


No comments:

Post a Comment

 
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Free counter and web stats