Thursday, December 25, 2008

Н.Батсүрэн: “3G” технологийн гайхамшгийг шууд мэдрэх боломжтой

“Жи-Мобайл” корпораци үүрэн телефоны хамгийн сүүлийн үеийн өндөр хурдны техник технологи болох “3G буюу Generation” технологийг суурилуулсан билээ. Холыг ойртуулж, хоёрыг уулзуулж, олон мянган хэрэглэгчдийн таашаалыг хүртээд байгаа тус корпораци нийт хэрэглэгчдэдээ зориулж шинэ жилийн бэлгээ задалж, гурван өөр өнгийн шинэ үйлчилгээ гаргаад байгаа аж.





“3G буюу Generation” хэмээх өндөр хөгжлийн технологиор хэрэглэгч бид үйлчлүүлсэнээрээ дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг арлын Япон болон америкчуудтай хөл нийлүүлэн алхах болжээ. Маркетингийн хэлтсийн дарга Н.Батсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө Танд болон танай байгууллагын хамт олонд шинэ жилийн баярын мэндийг хүргэе!

-Баярлалаа. Манай байгууллагын хамт олноос нийт хэрэглэгчид болон монголын бүх ард түмэндээ ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

-“Жи-Мобайл” корпораци үүрэн телефоны хамгийн отгон компани. Танай компанийн техник, технологийн хөгжил сүүлийн үед нэлээд эрч хүчээ авч, хэрэглэгчдийн таашаалыг хүртээд байна л даа?

-“Жи-Мобайл” корпораци үүрэн холбооны зах зээлд цоо шинэ үйлчилгээгээ алхам алхамаар нэврүүлсээр л байна. Сүлжээндээ хязгааргүй үнэгүй ярих багцын үйлчилгээ гаргаж байсан. Мэдээж өнгөрсөн хугацаанд маш олон өөрчлөлтүүд гарсан. Хамгийн гол нь сүлжээний хамрах хүрээ байдаг. Өөрөөр хэлбэл, хүрээгээ улам тэлж өргөжүүлэх нь чухал. Одоогийн байдлаар манай компани Монгол улсын 250 гаруй сум болон суурин газарт сүлжээгээ хүргээд байна. Манай корпорациар худалдаалагдаж буй гар утаснуудын сонголт өргөжлөө. Үүнийг дагаад шинэ нэмэлт үйлчилгээнүүд ч нэмэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд “3G” гэсэн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байна л даа.

-Сүүлийн үед “3G” технологийн тухай ярих боллоо. Энэ технологи гар утас хэрэглэгчдэд ямар ямар шинэ үйлчилгээг үзүүлж болох вэ?

-“3G” гэдэг нь үүрэн холбооны хөгжлийг тодорхойлох хамгийн сүүлчийн шат юм. Үүнийг гурав дахь үе буюу “3G” гэж нэрлэсэн хэрэг л дээ. Мэдээлэл дамжуулах хурд, багтаамж зэрэг нь нэмэгдэж гурав дахь үедээ ирсэнийг “3G”-ээр илтгэж байгаа юм. Мэдээллийг өндөр хурдаар дамжуулна гэдэг нь өнөөдөр бид нар компьютер дээр суугаад интернэтээс видео үзэх, и-мэйл шалгаж бичихэд хялбар байдаг шиг тийм үйлчилгээг гар утаснаасаа авна гэсэн үг. Тухайлбал, гар утаснаасаа дүрстэй дуудлага хийх, телевизор үзэх, и-мэйл илгээх, шалгах зэрэг үйлдлүүдийг хийх боломжийг “3G” технологи олгож байна. “3G” технологийн эхний үе шат нь гар утасыг комьпютерт холбож интернэт ашиглах үйлчилгээ юм. Энэ л техникийн хөгжил дэвшил юм л даа. Үүний дараагийн үе шат нь Video call буюу гар утаснаасаа дүрсээ харж ярих үйлчилгээ. Бид яг энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Гар утастай хэрэглэгчид хоорондоо дүрсээ харж ярихаас гадна интернэт дэх хэрэглэгчидтэй ч дүрсээ харж ярих давуу талтай. Гадаадад байгаа ах, дүү, найз нөхдийнхөө царайг өдөр бүр харж, ойр байх боломжтой гэсэн үг шүү дээ. Манай корпораци CDMA технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Энэ технологи өөрөө өндөр хурд, нууцлалаараа бусад технологоос илүү онцлог юм. Манай корпораци анх байгуулагдахдаа л “3G” технологийн үйлчилгээ үзүүлэх төвшний техник, технологи суурилуулсан. Тиймээс монголчууд бид үүрэн холбооны хувьд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад ямарч асуудалгүй боллоо. Хуучин бид 2.4 мегабайт багтаамжтай дүрс, дууг нэг секундэд дамжуулдаг байсан бол “3G”-д шилжсэнээр 3.1 мегабайт болж нэмэгдэж байгаа юм. Харьцангуй өндөр хурдтай болж байна.

-Нэг хэсэг танай гар утасны сүлжээ тасалдаж, хэрэглэгчид гомдол гаргаад байсан. Одоо тэр дутагдал зүгээр болсон биз дээ?

-Анх техникээ суурилуулсаны дараахан сүлжээ тасалдах явдал хааяа гарч байсан. Өнгөрч буй 2008 онд бараг л гараагүй л дээ.

-Хэрэглэгчид “Жи-Мобайл” корпорацийн үйлчилгээг сонгосноор бусад үүрэн телефоны хэрэглэгчидээс ямар үйлчилгээнүүдээр илүү сэтгэл ханамжийг авч болох вэ?

-Манай хэрэглэгчид дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэдтэй дүйцэхүйц “3G” технологийн гайхамшгийг шууд мэдрэх боломжтой. Энэ хамгийн том сэтгэл ханамж. Технологийн дэвшлээс гадна дэлхийд байхгүй хямд үнээр интернэт үйлчилгээ үзүүлж байна. Хүссэн хүн бүр манай интернэтийн үйлчилгээг хамгийн өргөн сүлжээгээр авах боломжтой. Мөн Жи-Мобайлын сүлжээнд хязгааргүй үнэгүй ярих багцын үйлчилгээ байна. Саяхан зах зээлд шинээр гурван өөр үйлчилгээг гаргаад байна. Тухайлбал, “G- Green” үйлчилгээ. Энэ үйлчилгээ нь төлбөрөө хянах боломжтой цоо шинэ үйлчилгээ юм. Таны дансан дахь нэгж 0 төгрөг байсан ч яриа хийж болно гээд бод л доо. Энэ бүгд хэрэглэгчдийн сэтгэл ханамж болно гэж бодож байна.

 -Сүүлийн үед “G Red, G Green, G White” гэсэн сурталчилгаа хаа сайгүй явж байгаа. Эдгээр үйлчилгээ нь хоорондоо ямар ялгаатай юм бол?

-G-Red, G-Green, G-White буюу улаан, ногоон, цагаан өнгийг дүрсэлсэн гурван төрлийн шинэ үйлчилгээ явуулж эхлээд байгаа. Амьдралыг өөдрөг өнгөөр илэрхийлсэн цоо шинэ үйлчилгээ. G-Green гэдэг нь хамт олонтойгоо, гэр бүлтэйгээ бүр цаашлаад “Жи-Мобайл”-ын 100 мянган хэрэглэгчтэй үнэгүй ярих боломжтой үйлчилгээ. G-Red үйлчилгээний хувьд эрч хүчийг илтгэсэн зах зээл дээрх хамгийн хямд үнээр ярих боломж. Өөрөөр хэлбэл сүлжээндээ 30 төгрөг, бусад сүлжээнд 50 төгрөгөөр ярих боломжтой. Харин G-White нь үйлчилгээний хугацаа хэзээ ч дуусдаггүй онцлогтой. Дурын цэнэглэгч картаар цэнэглэх боломжтой. 500 төгрөгийн картаар цэнэглэхэд л хагас жилийн үйлчилгээний эрхтэй болох жишээтэй.

-“Жи-Мобайл”-ын гар утасны ярианы төлбөр бусад үүрэн холбооны ярианы тарифаас хямд байж чадах уу?

-Ярианы төлбөрийн хувьд бид зах зээл дээрх хамгийн хямд үнийг амлаж байгаа. Дотооддоо, бусад сүлжээ рүү ярих үнийн хувьд ч манайх хамгийн хямд нь байж чаддаг. Бидний санал болгож байгаа дараа төлбөрт үйлчилгээгээр л жишээ авъя л даа. Жи-200, Жи-400, Жи-Хязгааргүй хэмээх гурван төрлөөс хэрэглэгч дуртай сонголтоо хийж болно. Жи-Хязгааргүйг сонгосон хүн хамгийн доод үнэ буюу 0 төгрөгөөр сүлжээндээ ярьж байна шүү дээ. Энэ бол хамгийн хямд ярианы үнэ яах аргагүй мөн.

-Шинэ үйлчилгээний хэрэглэгч болоход ямар үнэ төлөх хэрэгтэй вэ?

-Арваас гучин мянган төгрөгтэй байхад л манай шинэ үйлчилгээний хэрэглэгч болох боломжтой.

-Танайхаас интернэт үйлчилгээг яаж авах вэ, үнэ ханш нь ямар байдаг юм бол?

-Манай корпорацийн бусдаас ялгарч буй нэг онцлог интернэтийн үйлчилгээ. Хамгийн гол нь хэрэглэгч бүрт интернэт үйлчилгээ хүргэх техникийн боломжтой. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ямар ч нэмэлт төлбөргүйгээр “Жи-Мобайл”-ын сүлжээ орсон бүх газраас интернэтэд холбогдоно. Хамрах хүрээгээр ч хамгийн өргөн. Бүх төрлийн гар утсыг модем болгон ашиглаж комьпютертоо холбоод шууд интернэтээр аялаж болдог.

-Худалдаанд гарч буй гар утаснуудаа шууд үйлдвэрээс нь авчирдаг уу, эсвэл…?

-Бид гар утаснуудаа үйлдвэрүүдээс шууд захиалж авчруулдаг. Хэрэглэгчид 59-750 мянган төгрөгийн үнэтэй гар утаснуудаас сонголтоо хийж худалдан авах боломжтой.

-“Жи-Мобайл” корпорацийн ирэх оны зорилт юу вэ?

-2008 онд бид 200 сум суурин газарт сүлжээгээ хүргэнэ гэж амлаж байсан. Одоогоор 250 гаруй сум, суурин газарт сүлжээгээ хүргэж амлалтаа 100 хувь давуулан биелүүллээ. Ирэх онд үйлчилгээгээ илүү дэлгэрэнгүй болгоно. “3G” технологид суурилсан цоо шинэ үйлчилгээнүүдийг зах зээлд гаргана. Гар утаснаасаа телевизор үзэхээс эхлээд өндөр технологийн олон олон үйлчилгээг 2009 онд нэвтрүүлэх болно.






No comments:

Post a Comment

 
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Free counter and web stats