Thursday, December 25, 2008

Вьетнамд блогийн хуулийг чангатгав

Вьетнамд интернэт блогийн хараа хяналтыг чангатгаж, хязгаар тогтоож буй бөгөөд Засгийн газрыг шүүмжилсэн утга агуулгатай нийтлэл бичвэл блогчийн эрхийг хасах болсон байна.








Интернэтэд байрласан блогууд нь Вьетнамын хуулийн дагуу, “цэвэр, сайн нөлөөтэй” үг хэллэгийг сонгосон байх ёстой ажээ. Харин интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид нь эрхлэн гаргаж буй блогийнхоо контентийн агуулгыг хариуцаж байх учиртай гэнэ. Вьетнамын нийт хүн амын дөрөвний нэг нь буюу 20 сая орчим хүн интернэт хэрэглэдэг байна. Мэдээлэл, харилцаа холбооны яамнаас гаргасан шинэ дүрмийн дагуу интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд зургаан сар тутамд блогчдын талаарх мэдээллийг Засгийн газарт мэдээлж байх ёстой юм.


No comments:

Post a Comment

 
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Free counter and web stats