
Х.Эрдэнэт-Од: Миний зодог тайлах цаг болсон
-Зодог тайлах энэ мөчид таньд яг юу бодогдож байна вэ?
-Надад хүндлэл үзүүлж ирсэн олон түмэндээ баярлалаа. Өнөөдөр миний амьдралд нэгэн дурсгалтай үйл явдал болж байна. Жүдо бөх гэж энэ сайхан спортоор 20 хичээллэлээ. Аливаа зүйлд цаг хугацаа гэж байдаг. Миний зодог тайлах хугацаа болжээ. Спортоор хичээллэх хугацаандаа өөрийн зүгээс хийж чадах бүх зүйлээ хийлээ. Хорин жилийн турш намайг дэмжин ажиллаж, ялалт ялагдлыг минь хамт хуваалцаж байсан багш дасгалжуулагч, ивээн тэтгэгч, спорт сонирхогчиддоо баярлалаа. Намайг спортын дэвжээнд амжилт гаргахад их нөлөө үзүүлсэн Ч.Машбат багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.
-Та цаашдаа дасгалжуулагч багшаар ажиллах уу?
-Хэд хэдэн гарын шавьтай болсон. Тэдэнтэйгээ ажиллана. Би спортын дэвжээнд энэ цагаан хувцастай дахин гарахгүй ч шавь нартайгаа сургуулилт хийхдээ хувцасаа өмсч байх болно шүү дээ.
No comments:
Post a Comment