
-УИХ-ын 25 дугаар тойрогт ялалт байгуулсан хvмvvсийн нэрийг яаралтай єргєн барихгvй бол СЕХ огцрох ёстой гэсэн шаардлагыг АН-ын бvлгийн дарга Ч.Сайханбилэг хvргvvлээд удлаа. Тэд огцорсноор асуудал шийдэгдэх vv?
-Утсан хvvхэлдэй шиг vvнээсээ салж чадахгvй бол чадах хvнд нь ажлаа єгєх хэрэггэй. Энэ янзаараа байвал магадгvй дєрвєн жилийн дараа ч уяа нь тайлагдахгvй. Шалтгаан нь хувь хvндээ л байгаа. Ашиг сонирхлын зєрчилтэй, дохиурын аясаар хєдєлдєг бол хуулийг яаж ч єєрчлєєд нэмэргvй шvv дээ.
-Хуульчийн хувьд асуухад Сонгуулийн хуулийн яг ямар заалтыг єєрчлєххэрэгтэй гэж vздэг вэ?
-Системийг эсвэл тойргийн хэмжээг єєрчлєх нь хангалттай биш. Маргаанаа яаж тавих, шийдэх тухай тодорхой заах хэрэгтэй. Харамсалтай нь манайд хуулийнхаа 10 хувийг єєрчлєєд 90 хувийг орхигдуулдаг. Сонгуулийн хууль ямар байхаас илvvтэй зохион байгуулах байгууллагын хариуцлага ямар байх вэ гэдгийг шийдэх ёстой. Сонгууль явагдаж дууссанаас хойш 14 хоноход СЕХ бvрэн эрх нь дуусдаг. Гэтэл одоо болтол эдлээд л байна. Энэ нь сонгуулийг єєрийн дураар засварлах, vгvйсгэх бололцоотой байгаа хэрэг.
-Та СЕХ-ны даргатай уулзах гэж байна. Ямар шаардлага тавих вэ?
-Эхлээд одоогоос гурван сарын ємнє тавьсан шаардлагынхаа хариуг нэхнэ. Шийдвэр гаргасан хууль зvйн vндэслэлvvдээ гаргаж єгєєч гэж. Одоо болтол гаргаж єгєєгvй. Яагаад гэвэл хууль зvйн ямар ч vндэслэл байхгvй юм чинь. Vндэслэлээ гаргаж єгвєл Цэцэд єгнє. Мєн УИХ-ын даргатай уулзана. УИХ гаргасан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг бvрэн хянах ёстой. Байгуулсан СЕХ-ныхоо vйл ажиллагаанд vнэлэлт дvгнэлт єгєєч гэдгийг шаардмаар байна. Хамгийн гол нь СЕХ-ны гишvvдийн хэн нь болохгvй бамгааг, хэн хэний дохиураар ажилладгийг мэдэхийн гулд иргэд, хэвлэлийнхэнд хурлаа нээлттэй хийх ёстой.
-Сонгогчид, та бvхэнд хэрхэн хандаж б айна вэ. Гол нь тэдний эрх ашиг зєрчигдєж байгаа шvv дээ?
-Сонгогчид биднээс "Бид сонгосон. Ta нар ажлаа хийгээч" гэж шаарддаг. Єєр хэнээс шаардах билээ. Ямар Б.Баттулгыг сонгосон биш. Тvvнээс юу шаардах юм бэ. Гадна нь очгаод жагсахаар аягvй бол буудчихна шvv дээ. Надаас олон зvйл шаарддаг. Шаардах ч ёстой. Жишээ нь хvйтрэхээс ємнє цахилгаантай болгож єгєєч гэхчлэн. Би тэгж амлаагvй ч тєрд орохоороо тvvнийг хийж чадна гэж итгээд л сонгосон болохоор буруутгах аргагvй. Хийх л ёстой. Тэгээд ЗДТГ-т хандахад оруулахгvй юм.
-Цагдаа, прокурорын байгууллагууд СЕХ-ны ажилд оролцоод байгааг юу гэж vзэж байна?
-Б.Баттулга Vндсэн хуулиас давсан мэдэлтэй болохоор л тэр. Vндсэн хуулиар эрх мэдлийг хуваар илдаг. Хууль тогтоох, гvйцэтгэх, шvvх. Энэ гурван эрх мэдлийг нэг байгууллага эдлэхийг хориглодог. Гэтэл єєрт нь Сонгуу¬лийн хуулийг барьж ажиллахыг заасан байтал "Уучлаарай, би Эрvvгийн байцаан шийтгэх хуулийг ч баримаар байна" гээд байгаатай адил болчихоод байна. Тэгээд "Маргаантай болчихож, єргєн барихгvй" гээд зогсч байдаг. Тэгснээ бас хууль тогтоох байгууллага ч болчихдог. Сонгуулийн єдєр "би ингэж. явуулмаар байна" гэж албан бичиг гаргаад хуулийг vгvйсгэсэн. Хэрэв Vндсэн хуулийн цэц Vндсэн хуульд байгаа хуульд єєрчлєлт оруулах эрхийг гагцхvv УИХ дангаараа хадгална" гэсэн заалтыг зєрччихєєд байхад яах ч vгvй байна. Тэгэхээр Б.Баттулгын хєдєлгєж байгаа хvмvvсийн уяа цэцийг ч бас хєдєлгєх чадвартай байна гэсэн vг.
-Та энэ хугацаанд СЕХ-ны даргатай хэдэн удаа биечлэн уулзав. Энэ тухай яриад ямар хариу хэлдэг вэ?
-Миний санаж байгаагаар таван удаа уулзсан. Аягvй сонин. Єєдєєс "харин тийм ээ, одоо яах вэ" гэдэг хариу єгдєг юм.
-Энэ удаа шаардлага тавиад vр дvнд хvрэхгvй бол яах вэ?
-Янз бvрийн л алхам хийх гэж оролдоно. Гэхдээ Д.Энхбат бид хоёрын шаардсанаар vр дvн гарна гэж итгэхгvй л байна. Нээлттэй, ил тодоор хуралдаж чадвал тойргийнхон асуудал юунд байгааг илvv ойлгох байх.
-Та хоёртой адилхан байдалд байгаа Ц.Мєнх-Оргил хуульч мэргэжилтэй, туршлагатай ч гишvvн байсан. Тvvнтэй хамтрахгvй яасан юм бэ?
-Ц.Мєнх-Оргилтой холбогдож чадахгvй байгаа.
-Та гишvvн болсон бол єнгєрсєн зургаан сарын хугацаанд тойрогтоо юу хийж амжих байсан бол?
-Яг vнэндээ би тойрогтоо олон юм хийж чадахгvй. Яагаад гэвэл УИХ-ын гишvvний бvрэн эрхэд ч тийм нєхцєл бага шvv дээ. Гэхдээ сонгогчдод амалснаараа хамгийн тvрvvнд дээр доороо ялгаатай ажилладаг энэ хуулийн тогтолцоог эрvvлжvvлэхийн тєлєє ажиллаж чадна. Хvмvvс ходоодонд хийх хоолноосоо илvvтэй жаахан ч гэсэн хvн хvнээрээ байгаасай, мєнгє, эрх мэдэл, танил талд vйлчилдэг нийгэм шударга болоосой л гэж хvсч байгаа.
Эх сурвалж: Монголын мэдээ
No comments:
Post a Comment