Friday, December 26, 2008

Б.Жириновскийн зєвлєгєє Монголд биеллээ олж эхэллээ

Гадаад валютуудын ємнє vндэсний мєнгєн тэмдэгт тєгрєгийн ханш ихээр сульдаж, монголчуудын амьжиргаа "хєлд нь чирэгдэв". Єнгєрсєн жилийн єдийд ам.доллар 1100, юань 150 тєгрєг байсан. Одоо "ногоон"-ы ханш 1300 тєгрєгт хvрч, юань 200-д шvргэж барна. Энэ нь гадаад валютын хомсдолыг даллаж, хэрэглэгчийн гар дээрх тєгрєгийн vнэ цэнийг унагав. Бvр тодруулбал, монгол гал тогооны цэс энэ хэрээр цєєрч, "хэрэглээ татарч эхэлжээ. Энэ бvхэн ямар салбарт яаж нєлєєлснийг сонирхлоо.



ШИНЭ ХУВЦАСНЫ ХУДАЛДАН АВАЛТ 70 ХУВИАР БУУРЧЭЭ
Тєгрєгийн ханшийн уналт иргэдийг "нарийн" болгов. Монголчууд харамч, тооцоотой хvнийг "Манай тэр нохойд долоолгож, лонхонд унгасан хvн дээ" гэж шоглодог. Харин одоо бид тооцоотой сэтгэхээс аргагvйд хvрсэн бололтой. Шинэ хувцасны худалдан авалт 70 хувиар буурсан байна. Дэлгvvрийн менежерvvд "Орлого ємнєх шигээ тогтвортой байхаа больсон. Харин ч сvvлийн vед шинэ жил болох гээд ганц, хоёр костюм авч байна" хэмээн "олзуурхав". Тvvнээс биш cap бvр гоё, ганган хувцас худалдаж авахаа больжээ. Тэр байтугай гоёлын даашинз борлуулалт муутай байгаа нь шvдний євчин болсон аж. Уг нь єдийд хvvхнvvд шуурч байдаг цаг. Даанч энэ жил эсрэгээрээ эргэчихэж. Худалдагчид "Хvмvvс хямдарсан барааг шохоорхож vздэг л юм. Тэгсэн хэр нь авахгvй. Цалингаа буухаар эргэж ирнэ ээ л гэдэг. Ер нь мєнгє муутай байна" хэмээн ярилаа. Єєрєєр хэлбэл том компаниуд тєдийгvй жирийн иргэдийн халаасан дахь тєгрєгийн тоо эрс багасчээ.

ТЄМЄР ХVЛГИЙН ХУДАЛДАА 90 ХУВИАР БАГАСЧЭЭ
Улаанбаатарт автомашин борлуулах олон цэг бий. Галуу дагаж хэрээ хєлєє хєлдєєдєг шиг, банкны лизингээр нийслэлийн єрх бvр машинтай болсон гэхэд хилсдэхгvй. Єдгєє эдгээр тєвийн худалдаа наймаа хумигдаж, хvмvvсийн хєл татарсан нь илт аж. Хаалганы гаднахь цас нь хєдєлсєн янзгvй авто тєв ч цєєнгvй. Иймэрхvv тєрєлжсєн захуудын нэг нь "Да хvрээ". Бэл бэнчиндээ тааруулан унаа сонгочихоор, их хєлийн газар. Япон, Солонгос улсад vйлдвэрлэсэн суудлын, ачааны 500 орчим тємєр хєлєг єдєр бvр захын хашаанд шинэ эзнээ хvлээн зогсдог. Сvvлийн cap гаруйн хугацаанд автомашины борлуулалт эрс муудсаныг захын наймаачид єєр хоорондоо ярилцах болж. Єдєрт дунджаар арван машин зарагддаг байсан бол єнгєрсєн 14 хоногт нэг ч машин хаалгаар нь гарсангvй. Наймаачид наран улсад vйлдвэрлэсэн тэргийг 2000, Солонгос машиныг 1000 гаруй ам.доллараар ханшийг нь бууруулсан ч худалдан авагчид алга. Машин авах хорхой нь хєдєлсєн нэгэн хямд бараанд нvдээ унагахаас хэтрэхгvй байгаа нь нууц биш юм. Баяр дєхсєн эл єдрvvдэд наймаа хэр байгааг сонирхохоор "Да хvрээ" захаар оров. Булан тохой, зам бvрт чихээтэй байдаг машины тоо цєєрчээ. Ємнє очиход "Чи наашаа, би цаашаа" гэх нь холгvй зєрдєг байсансан. Авто хєлгvvд євлийн цасанд хучигдаад сvр бараа муутай, ченжvvд цас цэвэрлэж харагдлаа. Хэзээ орсон цасыг одоо унагааж, хэд хоног гар хvрээгvйг таашгvй. Наймаачдын олонхийн хэлснээр автомашин худалдан авалт бараг зогсонги, бvр 90 хувиар буурсан аж. Тамхи татах зуураа машиныхаа цасыг цэвэрлэж зогссон наймаачин Н.Дариймаатай ярилцлаа.

-Автомашины гvйлгээ удааширсныг наймаачид юунаас болсон гэж оношлов?
-Хvмvvсийн худалдан авалт эрс муудсан. Бид машинаа захад хонуулахад тус бvрт нь 1000 тєгрєг тєлдєг. Тэгэхээр их алдагдалтай байгаа биз дээ. Банкуудын зээл хаагдсанаас тэр байх. Хэний ч гар дээр бэлэн мєнгє их хэмжээгээр байхгvй болохоор авъя гэж хорхойсохоос цаашгvй болжээ. Японоос оруулж ирж байгаа хэдэн машин надад бий. Гааль дээр гацчихаад байна. Эхнийх нь борлогдохгvй байхад дараагийн эргэлтээ хийж чадахгvй байна даа.

-Гааль дээрээс машинаа авахгvй хугацаа хэтрvvлбэл торгууль тєлнє биз?
-Тєлнє. Нэг чингэлгээс хоёр хоногт 30, арав хоногт 60, хорь хоногт 80 ам.долларын торгууль боддог. ГЕГ-ын хуримтлалын 60 гаруй хувь нь автомашины татвараас бvрддэг гэж мэдээлсэн. Ингээд машин орж ирэхгvй, худалдан авалт буурснаас гаальд очих мєнгє багасч таарна.

-Баярын vеэр аль ч наймаа сэргэдэг биш билvv?
-Шинэ жил дєхєхєєр хvмvvс машин худалдан авах нь гарцаагvй гэж бид бодож байсан. Одоо таг чиг. 31-ний єглєє ирж машин худалдан авахгvй нь тодорхой. Найдвар талаар єнгєрлєє. Одоо цагаан сарыг хvлээнэ дээ. Тэр vеэр банкууд зээлээ єгєєд эхэлчихвэл нааштай мэдээ дуулдана гэж итгэж байна. Наадам болтол ирээдvйгvй болчихно. Дундуур нь бас автын vзлэгтэй гэв.

Энэ мэтчилэн ченжvvдийн "ажлын байр" хумигдаж, ашиг олох уу, эс олох уу гэсэн шалгарал явагдаж байна.

ЗАР ИМ ХУДАЛДАН АВАГЧ ХЯМДРАЛЫГ VГVЙСГЭВ
Компьютер, нєvтбvvк сvvлийн vед 10-70 хувиар хямдарлаа хэмээн єдєр бvр цэнхэр дэлгэцээр сурталчилж байгаа. Машины наймаа зогсонги байдалд орсон шиг энэ тєрлийн барааны борлуулалт ч муудсаныг дэлгvvрийн худалдагчид ам нэгтэй хэлж байна. Харин зарим дэлгvvрийн менежер "Манай бараа хувцас, хvнстэй адилгvй. Эргээд мєнгє хийдэг. Нєvтбvvк худалдаж авлаа гэхэд маргааш нь тvvн дээрээ ажлаа хийгээд мєнгє олно. Харин машин худалдаж авахад тvvн дээрээ нэмж шатахуун авна шvv дээ. Тийм болохоор борлуулалт гайгvй байгаа" гэв. Одоо хямдралтай зарагдаж байгаа барааг худалдаачид доллар 1150 тєгрєгийн ханштай байхад татсан аж. Энэ бараагаа борлуулж дуусаад доллар 1300-тай байхад оруулж ирсэн зvйлсээ зарах юм байна. Тиймээс ирэх он гарангуут компьютерийн vнэ єснє гэж учирлав. Vнэндээ компьютерийн дэлгvvрт хvний хєл тасраад уджээ. Нэрээ нууцлахыг хvссэн нэгэн дэлгvvрийн эзэн борлуулалт нь 98 хувиар унасныг хэлсэн юм. Зарим худалдан авагч "Хэн ч ямар ч барааг 70 хvртэл хувиар хямдруулна гэж байхгvй. Худал мэдээллээр хvн татах гэсэн арга. Vнэ нь бараг янзаараа л байна билээ шvv дээ" гэж ундууцав.

В.ЖИРИНОВСКИЙ ШИГ БЭЛЭГНЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛСЭН VV
Бэлэг дурсгал, ном, соёлын жижиг бараа зардаг лангуунуудын орлого ч хумигджээ. ОХУ-ын Либераль ардчилсан намын тэргvvн, тєрийн ДУМ-ын дэд спикер В.Жириновский "Би шинэ хувцас худалдаж авахгvй. Хvмvvст бэлэг єгєхгvй, єєрєє ч авахгvй. Айлд зочлохгvй. Гэртээ ч зочин урихгvй" гэж мэдэгдэж байсан. Монголд олны танил хvмvvсээс хэн нэг нь ийм мэдэгдэл хийгээгvй. Гэвч хvмvvс ном болоод бэлэг дурсгал, соёлын жижиг бараа худалдаж авахаа больжээ. Худалдагчид "Салбаруудын гvйлгээ муудсан. Тєв дэлгvvрvvдээр ном зарагдаж байгаа ч орлого муу байгаа. Хvмvvс ном худалдаж авахаас татгалзаж байна" гэв. Зарим газар бэлэг дурсгалын бараагаа бєєний vнээр зарж байгаа ч хvмvvс шохоорож, сонжихоос биш худалдаж авахгvй байгаа аж.

MAX КГ НЬ 2000 ТЄГРЄГТ ХVРЧ ХЯМДРАВ
Зах зээл бэлэн мєнгєний хомсдолд орсон энэ vед хvнсний гол нэрийн бvтээгдэхvvн мах хямдарч байгаа нь чихэнд чимэгтэй мэдээ болов. Энэ жил хєдєєнєєс ирэх махны хэмжээ єсчээ. Малчид банкны зээлээ тєлєхийн тулд гол хєрєнгє малынхаа махыг худалдахаар хот руу олноороо ирж байна. Ийнхvv зах зээл дээр их хэмжээний мах нийлvvлэгдсэн ч эрэлтээ гvйцэхгvй байгаагаас vнэ хямдарчээ. Мал vнэгvйдэж, мах хямдарсан дvр зургийг "Хvчит шонхор" захаас харж болох юм. Захын махны ченжvvд гулууз махыг бєєнд нь кг-ыг нь 2000 тєгрєгєєр vнэлжээ. Хоёр кг-аас дээш авбал 1800 тєгрєгт бєєндєж байна. Хонь, vхрийн мах 2100-2300 тєгрєгийн ханштай. Ямааных 1600-1700 тєгрєгт хэлбэлзэж байгаа юм.

Эх сурвалж: Зууны Мэдээ

No comments:

Post a Comment

 
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Free counter and web stats