Thursday, December 25, 2008

Голомт банк ''Ногоон оффис'' єргємжлєл хvртлээ

Компанийн нийгмийн хариуцлагын нэгэн чухал чиглэл нь ажилтнууддаа чиглэсэн нийгмийн хариуцлага юм. Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч Голомт банк єнєєдєр нийт 880 гаруй ажилтан, улс орон даяар байрлах 53 салбар сvлжээтэй vйл ажиллагаа явуулж байгаа бєгєєд ажилтнуудынхаа ахуй амьдралыг дэмжих, ажлын гvйцэтгэлийг шударгаар vнэлэх, мэргэшин хєгжих бололцоогоор хангах, ажиллах таатай уур амьсгалыг бvрдvvлэх чиглэлээр анх байгуулагдсан цагаасаа анхаарч ирсэн.



Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимаас 2008 оныг “Нийгмийн хариуцлагыг дэмжих жил” болгон зарласан бєгєєд vvний илрэл болгож аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Ногоон оффис” хєдєлгєєн єрнvvлэхийг уриалсан. Нийгмийн хариуцлагын чиглэлээр ач холбогдол бvхий энэхvv санаачлагыг Голомт банк хєхvvлэн дэмжиж “Ажлын байрныхаа орчинг єєрийн хvч чармайлтаар сайжруулж эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах, ажиллах таатай нєхцлийг бий болгох, байгаль орчинд хор хєнєєлгvй vйл ажиллагаа явуулах, vйлчилгээний чанар, стандартын мєрдєлтийг vйл ажиллагаандаа хэвшvvлэх замаар бvтээмжээ дээшлvvлэх” зорилго бvхий “Ногоон оффис” аяныг нийт газар, хэлтэс, салбар, тооцооны тєвvvдийнхєє дунд єрнvvлж, шилдэг нэгжийг шалгаруулсан билээ.

2008 оны 12 сарын 24-ний єдєр Монголын Vндэсний Худалдаа Аж vйлдвэрийн танхимаас “Ногоон оффис” хєдєлгєєнд идэвхитэй оролцсон шилдэг байгууллагыг шагнаж урамшуулсан бєгєєд Голомт банк “Ногоон оффис” єргємжлєлийн эзэн боллоо.


No comments:

Post a Comment

 
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Free counter and web stats