
Өнгөрөгч 11 сарын сүүлээр Америкт болсон "Гоёо" брендийг сурталчилах ажилд оролцон хэмээн за зу болсон топ модель Одгэрэл яг явах дээрээ тулахад дизайнер Соёлмаагаас "Би топ модель" хэмээн зиндаархаж зардал мөнгө нэхэн луу унжжээ. Хэзээний хатуу ширүүн үгтэй Соёлмаа хатагтай үүнд нь боож үхтлээ уурсан "Чиний топ модель гэж юу байдаг юм, топ янхан байж. Загварын тайзнаа дахин алхахыг чинь харна аа" хэмээн гахай нохойдоо тулан зад хэрэлдсэн юм байх.
Үнэндээ ч шартай дизайнер алтны магнат Мянганбаярын экс эхнэр Пүрэвсүрэнгийн хамт Америкийг зорьж тэнд байх Монгол охидыг оролцуулан 22-нд Чикагод, 29-нд Санфранцискод шоугаа амжилттай зохион байгуулаад ирсэн. Харин топ моделийн ийнхүү хамраа сөхсөн цагаа, эзнээ олоогүй зиндаархал олон дизайнерийн чихэнд хүрч дургуйг нь хүргэсэн гэнэ. Ийнхүү дизайнеруудийн нүдэнд топ биш өргөс мэт харагдах болсон Одгэрэл загварын тайзнаас "жийгдэн" энд тэндхийн загварын гэсэн сэтэртэй шоу хэсэж явдаг болов. Тэрээр "Метрополис"-т болсон "Гялбаа" сэтгүүлийн таван жилийн ойгоор хар өнгийн костюм өмсөн ихэд даруухан очсон ч эвэр илүүтэйд нь мөргүүлсээр зүгээ мартсан төл мал шиг гундуу харагдана лээ. Уг нь хэв нь хаачихав гэгчээр тэр дундаа тасархай харагдаж байсан ч түүний үйлдэл төл малыг санагдуулсан хэрэг. Ямартаа л тайзан дээрх охид бүгд нэг тийш харан зогссон байхад наанаа л ганцаараа бакал барьчихсан тэс ондоо зүгт гараа даллан зогсож байхав.
No comments:
Post a Comment