Tuesday, December 23, 2008

2009 оны нийслэлийн төсвийн орлогыг 51,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

НИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан өнгөрсөн даваа гаригт амжилттай болж өнгөрлөө. Хуралдаанаар нийслэлийн иргэдийн хувьд амин чухал гэж хэлж болохоор олон асуудлуудыг шийдсэн юм. Ингэж хэлэхийн учир нь Нийслэлийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2009 оны зорилт, ирэх оны нийслэлийн төсвийн төслийн тухай асуудлуудыг хэлэлцэж баталсан юм.





НИТХ-ын хоёрдугаар хуралдааны хэлэлцсэн асуудлуудын нэгэнд нийслэлийн ирэх оны төсөв томоохон байрыг эзэлсэн бөгөөд 2009 оны нийслэлийн төсвийн орлогыг энэ оны тодотгосон төлөвлөгөөнөөс 51,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 112,9 тэрбум төгрөгт хүргэн 58,6 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийж хуулийн дагуу 56,4 тэрбум төгрөгийг Улсад төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн байна.

Нийслэлийн тєсвийн орлогын бодлого нь 2009 онд төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг оновчтой хэрэгжүүлэх, нийслэлийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэгдэх төдийгүй ирэх онд орох хувь хүний орлогын албан татвараар 61,5 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрөхөөр батлагдсан юм.

Монгол Улсын Засгийн газраас 2009 оныг ”Үйлдвэржилтийн жил” болгосонтой холбогдуулан нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, сургалт явуулахад зориулан 9,0 тэрбум төгрөг, єндєр настан, хєгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчдад тєрєєс vзvvлэх vйлчилгээ нийтийн тээврээр зорчих vнийн 10,9 тэрбум төгрөг, нийслэлийн иргэдэд худалдах махны vнийн єсєлтийг хязгаарлахад 2,4 тэрбум төгрөгийг ирэх онд тус тус төлөвлөлөө.

No comments:

Post a Comment

 
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Free counter and web stats