Wednesday, December 24, 2008

Асашёорюү Д.Дагвадорж Рүүнигийн гарын үсэгтэй өмсгөлийг авчээ

Японы мэргэжлийн сумо бөхийн XXI зууны хамгийн өндөр цолтой бөх Асашёорюү Д.Дагвадорж өөрийн хөлбөмбөгийн цуглуулгадаа бас нэгэн дурсгалтай зүйл нэмлээ. Тэрбээр саяхан Английн алдарт хөлбөмбөгч, довтлогч Уейн Рүүнигийн гарын үсэгтэй өмсгөлийг нь дурсгал болгон авсан байна. Эзэн хааны цомын 22 удаагийн эзэн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, алдарт хөлбөмбөгч хоёр энэ удаад уулзаж чадсангүй.





Учир нь их аварга бусад бөхчүүдийн хамт Окинава мужид үзүүлэх тоглолттой байсан юм. Харин энэ үеэр Клубуудын дэлхийн аваргын тэмцээн Йокохамад болж байсан бөгөөд “МанЮ” аваргын төлөөх тоглолтод Өмнөд Африкийн багийг буулгаж авсан байна. Тоглолт 1:0 харьцаатай англичуудын ялалтаар өндөрлөсөн бөгөөд Рүүни багтаа ялалтын гоолыг нь авчирсан аж. Ийнхүү Асашёорюү нэрт хөлбөмбөгчтэй уулзаж чадаагаүй учир танилаараа дамжуулан өмсгөлийг нь авчээ.

Өдгөөгөөс жилийн өмнө их аварга Асашёорюү Бразилийн хөлбөмбөгч “АС Милан”-ы хагас хамгаалагч Какагаас гарын үсэг бүхий өмсгөлийг нь бэлгэнд авч байсан ажээ. Түүнд мөн Английн супер од Дэвид Бэкхэм болон Францын шилдгүүдийн нэг Зинедин Зидан нарын гарын үсэг бий. Тэрбээр өөрөө дэлхийн хаан гэгддэг хөлбөмбөгийн ногоон талбайд гарах дуртай нэгэн юм.



No comments:

Post a Comment

 
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Free counter and web stats