Tuesday, December 23, 2008

Хvнсний аюултай байдлын жил 2008

2008 оныг "Хvнсний аюулгvй байдлыг хангах жил" хэмээн єргємжилсєн. Гэтэл уг байдал эсрэгээрээ эргэж хvнсний аюулгvй байдал хєсєр хаягдсан жил болж єнгєрч байна. Бараг cap болгон л янз бvрийн хорт бодистой бvтээгдэхvvнvvд ээлж дараагаараа илэрч байлаа. Энэ бvхэн олон зуун хvнийг хордуулж, эрдэнэт хvний 15 амийг авч одсон харамсалтай хэрэг ч гарсан. Ард тvмнийг айдаст автуулж, аюулын харанга дэлдэж байсан зарим нэг нь бараа, бvтээгдэхvvний талаар доор дурдая.




Нэгдvгээр сарын 01. Он солигдох мєчид Монгол орныг тvгшээсэн эмгэнэлтэй хэрэг дэндэж нийслэлийн Багануур дvvрэгт метилтэй архи уусан 14 хvн амиа алдаж, 200 гаруй хvн хордсон. Ж.Мєнхбат захиралтай "Азийн чоно" ХХК-ийн vйлдвэрлэсэн "Азийн чоно", "Бугат хангай", "Хэрлэн", "Улаанбаатар сархад", "Морьт хангай ", "Тансаг", "Нvнжиг", "Цацал", "Аньст" зэрэг архийг хvнсний бус, техникийн зориулалттай спиртээр найруулснаас болж олон хvн ийнхvv хохирсон.

Зургадугаар сарын 13. Улсын мэргэжлийн хяналтын газраас хийсэн шинжилгээгээр далайн гаралтай импортын зарим нэр тєрлийн бvтээгдэхvvнд хлорфеникол хэмээх бодис байх ёстой хэмжээнээс их байгаа нь тогтоогдов. Тухайлбал сам хорхой, наймаалж, тєрєл бvрийн загасанд дээрхи химийн бодис 0.75 мг/кг байв. Олон улсын жишигт уг бодис маханд 0.3 мг/кг хvртэл хэмжээтэй байвал хэвийн гэж vздэг байна. Хлорфеникол хэвийн хэмжээнээс хэтэрсэн бvтээгдэхvvнийг хэрэглэх нь хvн малын биед сєрєг нєлєє vзvvлж улаан эсийг задалдаг хэмээн эх сурвалж ярьж байсан.

Есдvгээр сарын 16. БНХАУ-аас оруулж ирж байгаа сvv, сvvн бvтээгдэхvvнд меламин хэмээх химийн хорт бодис байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор тус улсаас энэ тєрлийн бvтээгдэхvvн импортлох, худалдаалахыг тvр хугацаагаар хориглов. Хятадад vйлдвэрлэсэн сvvнд хордож тус улсын олон арван мянган хvvхэд євчилж, зарим нь амиа алдсан юм. Энэ мэдээллийн дагуу Хятад дахь Монголын Элчин сайдын яам болон тус улсын Чанарын хяналт шалгалт хорио цээрийн албанаас манайд мэдээлэл ирvvлсэн Уг мэдээлэлдээ чанарын шаардлага хангахгvй сvv, сvvн бvтээгдэхvvн манай улсад импортлогдсон байхыг vгvйсгэхгvй тул сэрэмжтэй байхыг албан ёсоор анхааруулсан. Тиймээс "Монмилк", "Или" сvv, "NAN" хvvхдийн тэжээл, мєн олон тєрлийн зайрмагийг худалдаанаас татан авсан.

Есдvгээр сарын 29. Та бидний єдєр тутмын хэрэглээ болох хэрчиж савласан гурилыг ариун цэврийн шаардлага хангаагvй нєхцєлд vйлдвэрлэдэг болох нь тогтоогдсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн есєн дvvргийн хэрчсэн гурилын 35, гоймонгийн таван vйлдвэрийн vйл ажиллагаанд шалгалт хийв. Хэрчсэн гурилын vйлдвэрvvдийн тоног тєхєєрємж, багаж хэрэгслээс авсан эрvvл ахуйн шинжилгээгээр 50.6 хувь нь нянгийн бохирдолтой байсан. Тvvнчлэн 47.5 хувь нь эрvvл ахуйн шаардлага хангаагvй нийлэг хальсан уут хэрэглэж байсныг илрvvлэв

Аравдугаар сарын 04. Цэцэрлэгийн хvvхдийн хvнсэнд хэрэглэдэг байсан цагаан будаанаас шєвгєр хошуут цох илэрлээ. "Улаан хясаа" компани урд хєршєєс импортолж "Асгат" vйлдвэрт нийлvvлсэн юм билээ. Энэ vйлдвэр нь нийслэлийн цэцэрлэгvvдийг хvнсээр хангадаг компани. Уг будааг Монгол Улсын хилээр оруулахыг хориглосон будаа байсан аж. Нийт арван тонн будаа оруулж ирсэн. Vvнээс нийслэлийн Баянгол дvvргийн 23, Сонгинохайрхан дvvргийн 14 цэцэрлэгт нийт гурван тонн орчмыг тараасан байв.

Аравдугаар сарын 20. Улсын мэргэжлийн хяналтын газраас Сvхбаатарын талбайд гаргасан чанарын шаардлага хангаагvй, хугацаа нь хэтэрсэн, хуурамч бvтээгдэхvvнийг дэлгэн vзvvлсэн билээ. Энэ vеэр бидний мэдэх маш олон тєрлийн бvтээгдэхvvны чанарын шаардлага хангахгvй байгаа нь олны нvдэнд ил болсон. Тухайлбал "Mis Pol" нэрийн компот. Энэ компот нь Польш улсаас 2008 оны нэгдvгээр сард Сvхбаатар боомтоор импортлогджээ. Хадгалалтын явцад чанараа байдлаа алдаж, хєгцєрч, єттэй байсан нь тогтоогдсон тухай жижиг цаасан дээр бичээд уг компотыг нийтэд харуулахаар тавьжээ. Шалгалтын явцад ийм 582 ширхэг компотыг хураан авч, устгасан байна. Тvvнчлэн "Сливы в сироп" нэрийн компот нь БНХАУ-аас 2008 оны есдvгээр сарын 25-ны єдєр гаалийн хяналтын талбайд импортлогдсон. Зєрчлийн тухайд шvvс нь булингартаж, ёроолдоо хар єнгийн тунадас буусан харагдсан. Энэ нь шинжилгээгээр чанар аюулгvй байдлын шаардлагыг хангахгvй байсан тухайн хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нар єгvvлсэн. Энэ мэтээр компотноос єт гарсан хэд хэдэн тохиолдол бvртгэгдсэн.

Аравдугаар сарын 21. Манайдаа л томоохонд тооцогддог "SS club''-т ойн баяр нэг єдєр хийсэн "Сvv" компани, Худалдаа хєгжлийн банк, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын ажилтнууд сальмонелын халдвар авсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоосон. Тэд зочдыг дайлсан 21 тєрлийн хоол, зууш, жимснээс дээж авч шинжилсэн. Салимонелын нянгаар бохирдсон тvvхий мах хэрчсэн хутгаар хиам, хvнсний ногоо хэрчсэн нь халдвар тархах нєхцєл болсон гэдэг.

Арваннэгдvгээр сарын 03. Нийслэлийн Баянзvрх дvvргийн XI хороо Дарь-Эхэд амьдардаг гэр бvлийн зургаан хvн хиамнаас хордлого авсан. Тэд "Бvрэн" хvнсний дэлгvvрээс хиам худалдан авч идээд, хоёр нь гvн хордлогод орж байсан билээ. Энэ хэргээс хойш хоёр долоо хоногийн дараа нийслэлийн Сонгинохайрхан дvvргийн V хороонд оршин суудаг нэгэн гэр бvл мєн л хиамд хордсон. Уг гэр бvл гэрийнхээ ойролцоо байрлах "Эрхлэн тогтох" дэлгvvрээс авсан хиамнаасаа хордсон юм.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол


No comments:

Post a Comment

 
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Free counter and web stats