Tuesday, December 23, 2008

Хятадын хакерууд долоон жилийн ял сонсох бололтой

Хятадын хакерууд улсын хуулийн дагуу долоон жил шоронд хоригдох ялаар шийтгүүлдэг болох бололтой. Хятадын төрийн хэвлэлийн мэдээлснээр сүүлийн үед газар авах болсон компьютерийн өгөгдөл, компьютераас мэдээлэл хулгайлах явдал эрс нэмэгдэж буй учир хатуухан тэмцэх шийдвэр гаргажээ.






Бусдын компьютераас өгөгдөл хулгайлахын тулд ямар нэгэн хэрэгсэл, программ ашигласан эсвэл өөр ямар нэг аргаар бусдын компьютерт халдсан бол ижил төрлийн ял оноох заалтыг Эрүүгийн хуулинд нэмж оруулах санал тавьсан талаар “China Daily” сонинд мэдээлсэн байна. Хэрэв хуулийн заалтыг баталбал, Хятадын газар нутагт албаны бус компьютераас мэдээлэл хулгайлах явдлыг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй анхны хуулийн заалт болох юм. Одоогийн Эрүүгийн хуулийн дагуу Засгийн газрын сүлжээ компьютер, үндэсний аюулгүй байдал болон шинжлэх ухааны салбарын сүлжээ компьютер зэрэгт халдсан тохиолдолд зохих шийтгэл оноодог ажээ.

Сонирхуулахад, Хятадын төв мужуудын нэг Хунаньд өдөр бүр 20 мянган онлайн тоглоомчдын 200 мянган юань /29200 ам.доллар/-тай тэнцэхүйц хэмжээний бүртгэл хулгайд алдагддаг байна.


No comments:

Post a Comment

 
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Free counter and web stats