
ЭНЭ САЛБАР VЛДЭХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХ ЦАГ ИРЭЭД БАЙНА
Шударга бус єрсєлдєєнийг хянан зохицуулах газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан Ц.Гантємєрєєс зарим зvйлийг тодрууллаа.
-Микро автобуснууд чиглэл бvрт єєр тарифаар vйлчилж байна. Энэ шударга єрсєлдєєн мєн гэж vv?
-Зарим чиглэлд хулгайн микронууд 500 тєгрєгєєр vйлчилж байгааг шударга бус єрсєлдєєн гэж vзэж болно. Гэвч тэднийг шугамнаас гаргах эрх нь бидэнд алга. Микро автобусны vнийг нийтийн тээврийнхэн хариуцна. Бид тус байгууллагад хvсэлт тавьсан. Хариу хvлээж байна. Тэд харъяат такси компаниуддаа "Vнэ буулгаач" гэсэн хvсэлтийг мэдэгдсэн байх учиртай. Тээврийн хэрэгслийн vнийг хэдэн тєгрєгєєр буулгавал аль аль талдаа боломжтойг манай байгууллага давхар судалж байна.
-Тээврийн хэрэгслийн vнэ буурахад юу саад болоод байна вэ?
-Нийслэлд такси vйлчилгээний 20 гаруй компани бий.Тээврийн зардлаа хямдруулахад 30 такситай компани алдагдал багатай. Таван такситай компанийн хувьд байдал хvндэрнэ. Нэг ёсондоо цаашид энэ салбарт ажиллах уу, хаалгаа барих уу гэдгийг шийдэх цаг ирээд байна. Vнийн асуудал ардаа олон эрсдэл дагуулж байдгийг харуулахаар боллоо.
-Vнэ буулгах дорвитой ажил хийдэггvй гэж танай байгууллагыг хvмvvс шvvмжилдэг. Яавал шийдвэр гаргах тvвшинд хvрэх юм бэ?
-Байгууллагын нэрийг єєрчилж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болгох тухай хуулийн тєслийг єнгєрсєн хавар УИХ-д оруулаад байна. Бид нааштай шийдэгдэнэ гэж хvлээж сууна. Хууль батлагдвал "ам нээвэл уушиг нээ" гэдэг шиг дорвитой хєдєлж, байр сууриа илэрхийлж чадах бvрэн эрхтэй байгууллага болно.
ЖОЛООЧ НАР VНЭ ТОГТООХ ЁСГVЙ
Нийслэлийн нийтийн тээврийн газар ямар байр суурьтай байгааг Ерєнхий инженер Д.Маралгуагаас тодруулсан юм.
-Такси компаниуд намар хуралдаж нэг километрийн vнийг 500 тєгрєгєєс дээш гаргахгvй байхаар тогтсон. Шатахуун хямдарсан vед энэ тарифт єєрчлєлт орох уу?
-Компаниудын дунд нэгдсэн хурал зарлаад байна. Ойрын хоёр хоногтоо шийд гаргана. Хэрэглэгчдээс олон санал хvсэлт ирсэн. Бид vйлчлvvлэгчдийн хvсэлтийг харгалзан vзэж, нааштай шийд гарна гэж vзэж байна.
-Танайд харьяалалтай микронууд тээврийн хєлсєє 300 тєгрєгєєр тогтсон. "Хулгайн" микро автобусны эзэд дурын vнээр явж байна. Тэдэнтэй хариуцлага тооцох уу?
-Бид микро автобусныханд тогтоосон vнийг барихыг даалгасан. Таксины vнээ шийдчихээд шугамын бус микро автобусны эздийг олох болно. Vнийг ганц манай байгууллага шийдэхгvй. Тухайн тээврийн хэрэгслийн холбоодын тєлєєлєгчтэй уулзаж нєхцєл байдлыг судалсны дvнд vнийг тогтооно.
Жолооч нар ямар байр суурьтай байна вэ?
400 ТЄГРЄГЄЄР ЯВСАН Ч ЯАХАВ
Жолооч Б.Сvхбат:
Гадуур таксины vнэ буугаагvй гэж хvмvvс яриад байна. Ах нь 400 тєгрєгєєр явж байгаа. Бvгд амьдрах гэж ядаж явж нэгийгээ зулгаагаад яах вэ. Бензиний vнэ хямдарчихаар идэж уудаг хvнсний vнэд єєрчлєлт орно гэж хvмvvс бодож байсан. Хямдарч байгаа юм алга. Зохицуулж, хянадаг газар байдаггvй бололтой. Єдєртєє шатахуунаа хасч тооцвол би 10 гаруй мянган тєгрєг олчихно. Гэрийнхээ тєсєвт хандив єргєж болоод байдаг юм. Такси vйлчилгээний vнэ 350 тєгрєг болбол бvр хямд vйлчилнэ.
ТVГЖРЭЭ ИХТЭЙ БАЙХАД VНЭ БУУЛГАЖ ЧАДАХГVЙ
Жолооч Г.Баттулга:
Манайд шатахуун хямдарсан ч бусад барааны vнэ дагаж буудаггvй. Нэг тогтолцоо бий болчихсон Сэлбэгийн vнэ нэмэгдээд хэцvv байна. Дайран дээрээс давс гэгчээр замын тvгжрээ нэрмээс болох юм. Улаанбаатарт машин олшироод багтахаа байх нь. Нэг зорчигч аваад тvгжирсэн замд явсаар байтал хамаг бензин дуусчих юм. Тэгэхээр ашиг муу олно. Vйлчилгээнии хєлсийг бууруулахад учир бий. Бvх такси 350 юмуу 400 тєгрєгєєр нэг километрийн ханшаа тогтчихвол болох л байх. Ямар нэг шийдвэр гараагvй нєхцєлд 500 тєгрєгєєр л явна. Ганц нэг хоног ч ашгаа бодъё доо.
Эх сурвалж: Зууны Мэдээ
No comments:
Post a Comment