
Олонжил тээвэрт явсан улсын заан Долгорсvрэнгийн дєрвєн хvvгийн нэг аварга маань єєрсдийнх нь хvмvvжил тєлєвшилд ааваас нь илvvтэй ээж О.Пvрэвбадамынх нь нєлєє их байсныг ярьдаг. Угаас чанд хатуу байхыг хvvхдvvддээ сургамжилж, жавтий хvртээхдээ ч хvртээж ирсэн О.Пvрэвбадам гуай тvvнийхээ vр шимийг vзэж Д.Дагвадорж хvv нь мэргэжлийн сумогийн ертєнцийг доргиож яваа. Харин мисс Ч.Мичидмаа Монголын нэртэй сийлбэрч Чуваамид гуайн эрх охин. Монгол тvмнийхээ соёлын євд єєрийнхєє зvгээс ихээхэн зvйлийг бvтээж vлдээж байгаа нэрт сийлбэрчийн бvтээлvvд тєрийн ордонд ч буй, эгэл олны дунд ч бий. Архангай нутгаас гаралтай Чуваамид гуай хайртай бага охиноо нэртэй бєхтэй дэр нэгтгэхэд анхнаасаа найртай хvлээж авч байсан гэдэг.
Долгорсvрэн заан, О.Пvрэвбадам гуай хоёр ч хvvгээ Монголын сайхан бvсгvйг гэргийгээ болгохоор дагуулан ирэхэд нь хєл алдан угтаж байж. Гэхдээ Пvрэвбадам гуай єдийг хvртэлх тэдний амьдралд нэг их оролцож байсан удаа ч байхгvй гэдэг. Ямартаа л манай бэрvvд хvvхэд тєрvvлсэн л бол 5 нас хvртэл нь гэртээ харж єсгєдєг гэж байхав. Хадам ээжийнхээ хууль мэт энэ шаардлагыг дагадаг мисс арын албаа бат манаж ажил тєрєл гэж явалгvй 2 хvvхдээ харж гэрээ сахьсаар єдийг хvрсэн. Д.Сумъябазар аварга, мисс Ч.Мичидмаа хоёрын хамтдаа явааг харсан хvмvvс дэндvv сайхан хосууд гэж ам уралдан ярьцгаасаар ирсэн ч сайн саар зэрэгцдэг хойно тэдний тухай элдэв хов ч бишгvй л дуулддаг. Уг нь эр эмийн хооронд илжиг бvv жороол гэдэг дээ. Мисс Ч.Мичидмаа тvргэн ааштай, танхи дураараа нэгэн гэж бvр ойр дотных нь хvмvvс ил далд ярьдаг. Бєхийн тvvхэн дэх цєєхєн аваргуудыг одоогоор отголоод байгаа авааль нєхєрт нь сэтгэл алдарч, эргvvлдсэн бvсгvйчvvд ч цєєнгvй байдаг тул vе vехэн айхтар хардаж асуудал vvсгэдэг гэх. Мань аварга ч ялгаагvй сайхан гэргийгээ хардаж туфлийнх нь єсгийг хугалаад хаячихсан тохиолдол нэг биш. Чуваамид гуай нэгэнтээ "Манай хvргэн архи уухаараа л жаахан тийм" гэж ярилцлагадаа vг унагасан удаатай.
Амжилт амьдрал нь тэгширсэн аварга ч карьер хєєж НИТХ-ын гишvvн хvртэл болчихсон цохиж яваа. Зvлэг ногоон дэвжээнээ эр бяраа гайхуулдаг аваргатай холбоотой цочир сонинг олон нийт нvд, чихнийхээ хажуугаар єнгєрєєхгvйг яалтай. Хэдхэн хоногийн ємнє тєрийн ордны баруун талын зам дээр машинтайгаа явж байсан аварга, мисс хоёр гэнэтхэн зогсож Мичидмаа машинаасаа буугаад яаран алхтал юу юугvй Д.Сумъяабазар аварга араас нь vсэрч гарч ирээд мисс гэргийнхээ нvvр рvv нударга буулгаж аваад машиндаа суулгаад давхиад явав. Гэгээн цагаан єдєр хотын тєвд эмзэг турьхан эхнэртээ олны ємнє эр бяраа гаргасан аварга эргэн тойрноо ч мартсан бололтой. Хэсэгхэн хугацаанд яах ийхийн зуургvй болоод єнгєрсєн дээрх явдлыг харж vзсэн хvмvvс гайхшаа бараад єнгєрєв. Алдар нэр, єнгє мєнгє, албан тушаал хvнийг эвддэг гэдэг. Нэр хугарахаар яс хугарахын илvvг эрхэм аварга эрхбиш мэдэх биз ээ.
Эх сурвалж: Монголын нэг өдөр
No comments:
Post a Comment