
Жуулчны виз буюу 30 хоног Монгол улсад байх зєвшєєрєлтэй орж ирээд хэдэн cap, жилээр буцдаггvй хvмvvсийг аль болох оруулж ирэхгvй байхад холбогдох албаныхан их л анхаарчээ. Ирсэн зорилгоо тодорхойлж чадаагvй болон бусад шалтгаанаар 1502 иргэнийг 2008 онд хил дээрээс буцаасан байна. Энэ нь 2007 оныхоос 50 гаруй хувиар єссєн тоо ажээ. Гадаадын иргэд хууль бусаар манай улсад амьдрах боломжийг манай улсын аж ахуйн нэгжvvд бvрдvvлж, боломж олгож байгаа нь харамсалтай.
Єнгєрсєн онд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанаас 278 аж ахуйн нэгж, гадаадын 3945 иргэнийг шалгахад, 27 аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын 825 иргэн зєрчилтэй байжээ. Гадаад улсаас урьсан иргэнээ зохих хугацаанд бvртгvvлээгvй, хууль бус хєдєлмєр эрхлvvлсэн, визийн хугацаа хэтрvvлсэн, нуун далдалсан зэрэг зєрчлийн улмаас 776 байгууллага, аж ахуйн нэгжид 652.5 сая тєгрєгийн мєнгєн торгууль ногдуулсан байна.
Гэтэл єнгєрч буй онд манай улсаас гадаадад хєдєлмєр эрхлэхээр арав шахам мянган хvн явсан албан бус тоо баримт байна. Гадаадад ажиллах хvч илгээх тєв, зуучийн бусад компаниар дамжуулан эсвэл хувиараа гадаадад явж байгаа иргэдийн нэгдсэн тоо бvртгэл манай улсад байхгvй, эдvгээ харьд хэчнээн хvн боолын хєдєлмєр эрхэлж буй нь ч тодорхойгvй байгаа юм. Гагцхvv Чех, Солонгос, Америк, Канад гээд дэлхийгээр нэг тарсан монголчууддаа хандаж байгаа гэж тєрийн тvшээд ярихаас бус хаана хэдэн хvн байгаагаа мэддэггvй. Дээрээс нь, улс орныхоо хойморт харийнхныг залаад, амьдралын эрхээр гадагшаа явж байгаа залуусаа анзаарсан нь ч vгvй. Харин ч тєдєн хvнийг тийш нь явуулж ажиллах боломж олгоно хэмээн сонгуулиар баахан шоудлаа.
УИХ-ын гишvvн Д.Батбаяр л гэхэд СХД-ийн хамаг залуусыг Японд экспортлохоор мєрийн хєтєлбєртєє тусгасан байсан. Улс орноо хєгжvvлж, єєрсдєє эзэн байх ёсыг ийнхvv тєр нь, тєрийн тvшээд нь хvртэл vл тоосноос Монгол Улс эзэнгvйдэхэд хvрээд байгаа юм биш vv.
Эх сурвалж: Ардчилал
No comments:
Post a Comment